Туяа консумэблс ХХК нь 2024 онд байгуулагдсан ба уул уурхай, эрчим хүч, дулааны станц, аж үйлдвэрийн болон лабораторийн салбарт ашиглагдах чанартай тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, инженерийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Алсын хараа: 

Салбартаа инженерийн нарийн шийдэл, чанартай төхөөрөмж нийлүүлэлтээр тэргүүлэгч, харилцагчдын хамгийн найдвартай түнш байх.

Эрхэм зорилго: 

Олон улсын стандарт, аюулгүй ажиллагааг хангасан технологийн цогц үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хүргэх.

Үнэт зүйлс:

    • Чанараар түүчээлэх (Стандартад нийцсэн тоног төхөөрөмж)
    • Мэргэжлийн ёс зүй (Нарийвчлал ба Хариуцлага)
    • Харилцагчийн амжилт (Урт хугацааны түншлэл)

Бид харилцагч үйлчлүүлэгч нарынхаа хэрэгцээ, үйлдвэрлэлийн онцлогт нийцсэн найдвартай, орчин үеийн шийдлийг санал болгож, олон улсын стандарт шаардлагыг хангасан бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг нийлүүлдэг. Үүний зэрэгцээ сонголт хийхээс эхлээд ашиглалтад оруулах, сургалт, техникийн зөвлөгөө, борлуулалтын дараах дэмжлэг хүртэл цогц үйлчилгээг үзүүлдэг.

Манай үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд:

  • Уул уурхайн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн нийлүүлэлт
  • Эрчим хүч, дулааны станцын ус бэлтгэлийн тоноглол, суурилуулалт туршилт тохируулга болон угаалт, сэргээлт, сийрэгжүүлэлт 
  • Үйлдвэрийн автоматжуулалт, хэмжилт, хяналтын шийдэл
  • Лабораторийн багаж, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт
  • Инженерийн зөвлөх үйлчилгээ, техникийн шийдэл
  • Суурилуулалт, ашиглалтад оруулах дэмжлэг, сургалт, техникийн үйлчилгээ

Бид чанар, найдвартай байдал, аюулгүй ажиллагаа, харилцагчийн сэтгэл ханамжийг эрхэмлэн ажилладаг. Олон улсын нэр хүндтэй үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж, хамгийн сүүлийн үеийн технологийг Монгол Улсын уул уурхай, эрчим хүч, үйлдвэрлэлийн салбарт нэвтрүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.

Шинэ мэдээ, мэдээлэл хүлээн авах

Салбарын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн шинэчлэл болон мэргэжлийн зөвлөмжүүдийг цаг алдалгүй цахим шуудангаар аваарай.

Хаяг

Денверийн гудамж, 7-р хороо, Улаанбаатар, Монгол улс

Холбоо барих

+976 8040 1119

Цахим шуудан

tuconsumables.info@mail.com

Shopping Cart